Д.Тогтохсүрэн: Бид казиногийн үйл ажиллагаатай танилцсан

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Австрали улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын нэр гишүүдийн хамтаар оролцсон билээ.
Олон улсын хурлын үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар Сидней хотод казино тоглосон байж болзошгүй мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон. Уг асуудалд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар хийж байна.
Тэрбээр "Элчин сайд Сидней хоттой танилцуулсан. Гурван гишүүн Элчин сайдтай хамт казиногийн үйл ажиллагаатай танилцсан. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан бид гурав орж сонирхсон" хэмээлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ВИДЕО
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.