Санал өгөх 596 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
Онцгой байдлын байгууллагаас УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад туслах, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган шаардлагатай автомашин, техник хэрэгслийг дайчлан ажиллажээ.
Гол, мөрний усны түвшин их байгаа нийт 6 аймгийн 8 сумын нутагт 9 гол мөрний гармаар гарч сонгуульд оролцох нийт 596 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Тухайлбал, Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутагт “Жарантай” голын гүүр эвдэрсэн тул тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж 50, Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн нутагт “Энтий” гэдэг газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж “Эг” голын гармаар 130, мөн сумын Эрэн багийн нутаг “Давааны-Ар” гэдэг газар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид “Жаргалант” голоор 52, “Эг” голоор 59, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Сэлэнгэ мөрнөөр 50, Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг “Тэрэлжийн их гарам” гэдэг газарт тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж “Туул” голоор 4 автомашин, 81 иргэний аюулгүй байдлыг ханган гол усаар гаргаж сонгуульд оролцуулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.