Нур-Султан, Алма-Ата хотынхон амралтын өдрүүдээ дахин хорио цээрийн дэглэмд өнгөрүүлнэ

Нур-Султан, Алма-Ата хотынхон амралтын өдрүүдээ дахин хорио цээрийн дэглэмд өнгөрүүлнэ

Казахстаны нийслэл болон тус улсын томоохон хот болох Алма-Ата хотод оршин суугчдынх нь нэрлэснээр ээлжит “хөл хорионы амралтын өдрүүд” эхэлж байна.

Эдгээр хотод долоо хоногийн өмнөхтэй адил бямба, ням гарагт нийтийн тээврийн хэрэгслүүд явахгүй, дэлгүүр, зугаа цэнгэлийн төв, захууд хаалттай байхаас гадна, кафе, зоогийн газрууд зөвхөн гудамжинд үйлчлүүлэгчдэд үйлчлэх аж.

Зургадугаар сарын 20, 21-ний амралтын өдрүүдэд Казахстаны нийслэл хотыг оруулаад зургаан хотод худалдааны төв, захуудын үйл ажиллагааг зогсоож, нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг хязгаарлажээ. Тус улсад коронавирусний халдварын тархалтын байдал улам хүндэрсэн тул ийм арга хэмжээ авсан байна. Зургадугаар сар гарснаас хойш Нур-Султан, Алма-Ата хотууд болон Казахстаны бусад бүс нутагт халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм.

Гуравдугаар сарын 15-нд Казахстаны Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев коронавирус тархсантай холбогдуулан дөрөвдүгээр сарын 15 хүртэл тус улсад онцгой байдал тогтоох зарлигт гарын үсэг зурсан юм. Мөн гуравдугаар сарын 19-нд Нур-Султан, Алма-Ата хотуудад хорио цээрийн дэглэм тогтоохоор шийдвэрлэсэн байна. Дараа нь тэрбээр тус улсын бүх бүс нутагт хорио цээрийн арга хэмжээг чангатгахыг үүрэг болгожээ.

Казахстанд тогтоосон онцгой байдлыг тавдугаар сарын 11 хүртэл сунгасан юм. Энэ өдрөөс хойш онцгой байдлын дэглэмийг цуцалсан боловч янз бүрийн бүс нутгуудад зарим хязгаарлалтыг хэвээр үлдээжээ. Сүүлийн үед байдал улам хүндэрч байгаатай холбогдуулан эрх баригчид орон даяар ариун цэврийн арга хэмжээг тодорхой хэмжээгээр чангатгасан байна.

ЪОдоогийн байдлаар Казахстанд 20319 хүн коронавирусээр халдварлаж, 12548 өвчтөн эдгэрсэн бол 150 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Зөвлөгөө: Усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламжийн аргууд 2020-06-27

КОВИД-19-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ -25 2020-06-27

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 5 346 850 болжээ 2020-06-27

МҮОХ-ны ерөнхийлөгчийг наймдугаар сард сонгохоор товлолоо 2020-06-27

“The Hu” хамтлагийн хандивын онлайн тоглолт маргааш болно 2020-06-27

Нур-Султан, Алма-Ата хотынхон амралтын өдрүүдээ дахин хорио цээрийн дэглэмд өнгөрүүлнэ 2020-06-27

Голуудын усны түвшин 5-50 см даван үерлэж байна 2020-06-27

БНСУ-д удаан хугацаанд нутаг буцаж чадахгүй байгаа иргэдийн зүгээс ЭСЯ-аар дамжуулан Улсын Онцгой Комисст шаардлага хүргүүлсний хариуг үүгээр мэдэгдэж байна. 2020-06-27

Архангай, Дорнод, Өвөрхангай, Дарханд ХЯНАЛТЫН ТООЛЛОГО хийж эхэллээ 2020-06-27

“Хүрээ цам-2020”-ын номыг өнөөдрөөс хурж эхэллээ 2020-06-27

МАН хяналтын тооллого хийхийг дэмжиж, СЕХ-нд санал хүргүүлжээ 2020-06-28