Газрын дуудлага худалдаанаас нийслэлийн төсөвт 165.3 сая төгрөг төвлөрүүлнэ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ сарын 7-нд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгууллаа.
Тодруулбал, нийслэлийн 11 байршлын газрыг дуудлага худалдаанд оруулахаар зарласнаас 7 байршилд нь 16 иргэн, аж ахуйн нэгж оролцжээ. Ингээд доорх долоон байршилд га
