Мутацид орсон халдвар бүртгэгдсэн улс орноос ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлана
Коронавирусний халдварын мутацид орсон халдвар бүртгэгдсэн улс орноос эх орондоо ирсэн иргэдийг 14 хоног, бусад иргэдийг 10 хоног тусгаарлана гэдгийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэв.
Энэ оны 3, 4 дүгээр сард гадаадаас иргэдээ татан авах 12-14 тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж буй юм
