Мэргэжлийн хяналтын газрын шинэ барилгын шав тавилаа
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар олон улсын жишигт нийцсэн лаборатори бүхий шинэ барилгатай болно. Улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийх энэхүү барилгын ажлыг “Их Базар констракшн” ХХК гүйцэтгэхээр болж шав тавилаа. Шинэ барилгыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
