Хаягдал эмийн сав цуглуулж, олсон мөнгөө хандивлажээ
Чоннам Хэнамд амьдардаг Ким (82 настай) хоосон эмийн хайрцаг, сав цуглуулж олсон мөнгөө олон жилийн турш хандивлаж байгаа ажээ. Тэрээр 2015 оноос эхлэн амьдралын бололцоо тааруу их сургуулийн оюутаны төлбөрт жил бүр нэг сая вон хандивлаж байгаа юм. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд сайн дураараа машинаар үйлчлэх ажлыг 18 жилийн турш тасралтгүй хийж байгаа ажээ. Ким “Бусдад туслах надад сайхан байдаг. Учир нь бусдад туслах нь үргэлж надад баяр баясал бэлэглэдэг”хэмээсэн байна. Мөн тэрээр цаашид ч эрүүл мэндийн хувьд асуудалгүй бол хандивлахаа зогсоохгүй үргэлжлүүлнэ хэмээсэн ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.