Лионель Месси 700 дахь гоолоо орууллаа

Лионель Месси 700 дахь гоолоо орууллаа

Аргентин болон Барселона клубийн жигүүрийн довтлогч Лионель Месси замналынхаа 700 дахь гоолоо орууллаа.

Испанийн Ла Лигийн 33 дахь тойрогт Атлетико Мадрид клубтэй таарсан тоглолтын үеэр 50 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай болгож 700 гоол оруулсан домгуудын эгнээнд бичигдсэн юм.

Тэрбээр 862 тоглолтод ийнхүү 700 гоол оруулжээ.

Дэлхийн зургаан удаагийн шилдэг хөлбөмбөгч тэрбээр энэ спортын түүхэнд 700 гоол оруулсан долоо дахь тоглогч юм.

Түүний урд Бразилын төдийгүй хөлбөмбөгийн спортын домог Пеле, Чехийн домог Йосеф Бицан, Ромарио, Унгарын домог Ферец Пушкаш, Германы домог Герд Мюллер, Португалийн шилдэг хөлбөмбөгч Криштиану Роналду нар бичигддэг юм.


Эх сурвалж: ESPN

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.