Онцгой байдлын байгууллагын 95 алба хаагч орон сууцны батламжаа гардлаа

Онцгой байдлын байгууллагын 95 алба хаагч орон сууцны батламжаа гардлаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Ажиллагаанд Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст цар тахалаас эх орон, ард түмнээ хамгаалах үүргийг давхар гүйцэтгэж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчид тусгаарлах байр, хяналтын цэгт 21-110 хоног ажилласан байна. Түүнчлэн ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн алба хаагчид 02 дугаар сарын 23-аас өнөөдрийг хүртэл 450 хүнд тусгаарлан ажиглах үйлчилгээг үзүүлээд байгаа юм.

Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын ахлагч, тэргүүн ахлагч Ж.Баяртогтох, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах ангийн  дарга, хошууч Т.Сүхбаатар, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Э.Цагааншүхэрт, Хойд бүсийн төв-Орхон аймгийн ОБГ-ын ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Цэрэн-Очир, мөн газрын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахмад Г.Нэргүйбаатар, Гал түймэр унтраах, аврах   56 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Галдан, мөн ангийн механик жолооч, ахлах ахлагч П.Буян-Эрдэнэ, мөн ангийн шуурхай удирдлагын оператор, ахлах ахлагч М.Жавзандулам, Гал түймэр унтраах, аврах  68 дугаар анги механик жолооч, ахлах ахлагч Б.Ганзориг, Дорноговь аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Э.Бадамдорж, Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Намсрай, Дархан-Уул аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах  22 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч М.Болот,мөн ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч П.Алтансүх, мөн ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Гэрэлчулуун, мөн ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Х.Дөлгөөн,

НОБГ-ын Аврах анги-105-ын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Ц.Наранбаатар, СХД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн салааны захирагч, ахмад Х. Батбаяр, Налайх дүүргийн ОБХ-ийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Э.Батцэцэг, Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн автын инженер, дэслэгч Ч.Мөнхтөр, Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн  салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Дамбасүрэн, Багануур дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Содномдорж, Хан-Уул дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах  14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч А.Ганхуяг, Баянзүрх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах  35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Цэрэнням, Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Тамираа нарын 95 алба хаагч батламжаа гардан авлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ШУУД: УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байна 2020-07-01

С.Амарсайхан ХОТ-ын даргаар ажилласан 460 хоногийн тайлангаа мэдээлж, НЗД-ын тамга тэмдэгээ, бодлогын баримт бичгийн хамт хүлээлгэн өгч байна 2020-07-01

Монгол Улсад бүртгэгдсэн "COVID-19"-ийн тархвар зүйн онцлог 2020-07-01

Улиран сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа 2020-07-01

ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2020.07.01/ 2020-07-01

Онцгой байдлын байгууллагын 95 алба хаагч орон сууцны батламжаа гардлаа 2020-07-01

Оройн цаг агаарын мэдээ /2020.07.01/ 2020-07-01

Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолоочид шүүхээс 2,900,000 төгрөгөөр торгожээ 2020-07-01

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр /2020.07.01/ 2020-07-01

ШУУД: "Жи тайм" гэх тодотголтой сүлжээний залилангийн хэргийн шүүх хуралдааны үйл явцыг шууд дамжуулж байна 2020-07-02

Мэргэжлийн хяналтын байгууллагын 100 албан хаагч түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцтай боллоо. 2020-07-02