ОХУ-ын авлига хамгийн өргөн тархсан 10 бүс нутгийн жагсаалтыг гаргажээ

ОХУ-ын авлига хамгийн өргөн тархсан 10 бүс нутгийн жагсаалтыг гаргажээ

ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас тус улсын авлига хамгийн өргөн тархсан бүс нутгийн жагсаалтыг гаргасан талаар “РИА Новости” агентлагаас мэдээлсэн байна.

Дээрх мэдээлэлд дурдсанаар 2019 онд ОХУ-д авлигын түвшин өссөн дүнтэй гарсан байна. Тухайлбал өнгөрсөн онд 100 мянган хүнд ногдох авлигын гэмт хэргийн хувь 21.1 болсон ба 2018 онд уг үзүүлэлт 20.8 хувь байжээ.

Авлига хамгийн өргөн тархсан бүс нутгийн жагсаалт:

  • Мордовын Бүгд найрамдах улс;
  • Чувашийн Бүгд найрамдах улс;
  • Камчаткын хойг;
  • Архангельск муж;
  • Брянск муж;
  • Магадан муж;
  • Новгород муж;
  • Оренбург муж;
  • Саратов муж;
  • Тюмень муж.

Дээр дурдсан бүс нутагт 100 мянган хүнд ногдох авлигын гэмт хэргийн хувь 26,31-29,68 байна.

Авлига бага тархсан бүс нутгууд:

  • Ингушийн Бүгд найрамдах улс;
  • Хакасын Бүгд найрамдах улс;
  • Алтайн хязгаар;
  • Вологода муж;
  • Москва муж;
  • Мурманск муж;
  • Пензь муж;
  • Санкт-Петербург хот;
  • Севастополь хот;
  • Ямало-Ненецийн өөртөө засах тойрог.

Эдгээр бүс нутагт авлигын гэмт хэргийн хувь 6,41-9,94 байна. Ерөнхий прокурор Игорь Красновын танилцуулсан илтгэлд төсвийн хөрөнгийг зарцуулах, худалдан авалт хийх, эд хөрөнгө захиран зарцуулах, хяналт шалгалт хийх, хууль хяналтын үйл ажиллагаа явуулах, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээнийн үйл ажиллагаанд авлигатай холбоотой гэмт хэрэг түлхүү гарч байгаа талаар дурджээ.

ОХУ-д авлигын гэмт хэргийн түвшин 2 жил дарааллан өссөн, худалдан авах ажиллагаатай холбоотой гэмт хэрэг 2 дахин, хээл хахуулийн хэрэг 11 хувиар тус тус нэмэгдсэн, түүнчлэн авлигатай холбоотойгоор албан тушаалтнуудын олсон хөрөнгийн хэмжээ жилийн хугацаанд 70 дахин өсч 2019 онд 20 тэрбумаас давсан талаар Ерөнхий прокурор И.Краснов өмнө нь мэдээлж байсан.

Эх сурвалж: volbusiness.ru

 Авлигатай Тэмцэх газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.