Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

ХХААХҮЯ
08:00 цагт: ЖДҮХС-аас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах хоёрдугаар шатны арга хэмжээ болно. Аж ахуй нэгжүүд хорооны гишүүдэд төслөө танилцуулж дүгнүүлнэ.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР
10:00 цагт: Прокурорын байгууллагаас 2020 оны эхний хагас жилд хийсэн ажил, Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлнэ. Утас: 99847727
МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
10:00 цагт: Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран ажиллах гэрээ байгуулна. Утас: 99296029
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
10:30 цагт: ХЗДХЯ, Архивын ерөнхий газар, ШШҮХ-ийн ажилчдын орон сууцны нээлт болно. Утас: 99196706
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
ХҮЙ ДОЛОО ХУДАГ
11:00 цагт: Экологийн цагдаагийн алба “Байгаль эн тэргүүнд” төслийн “Хогоор бүү хорло” аянаа өндөрлөж, “Ирлээ-явлаа-цэвэр” аяныхаа нээлтийг хийнэ. Дотоодын аялал жуулчлалын үе эхэлж байгаатай холбогдуулан хүрээлэн буй орчинд үүсч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор тус аяныг зохион байгуулж байгаа юм. Утас: 80090228
АН-ЫН БАЙР
11:00 цагт: АН-ын даргад нэр дэвшигч А.Цэрэнбат үнэмлэхээ авах үеэрээ мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.