Нутаг нэгтнүүддээ зодуулж эмнэлэгт ухаангүй байсан залуу нас баржээ

Нутаг нэгтнүүддээ зодуулж эмнэлэгт ухаангүй байсан залуу нас баржээ

БНСУ-д нутаг нэгт монгол дөрвөн залууд зодуулж Сөүлийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан 26 настай Г дөрөв хоногийн турш ухаан оролгүй байсаар өнөөдөр /2020.07.09/ үдээс хойш нас барсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ.

Сөүл хотын цагдаагийн газар хэргийн гол буруутан А-г хорьж саатуулаад байгаа ба хэрэгт холбогдсон бусад гурван монгол залууг тэднийг уг гэмт хэрэгт харьцангуй бага оролцоотой хэмээн үзсэн учир хорьж саатуулах шаардлагагүй гэж үзжээ. Уг хэргийг хариуцсан цагдаа нар Үндэсний шүүх эмнэлгийн байгууллагад хандан, задлан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд шинжилгээний үр дүнд үндэслэн мөрдөн байцаах ажлаа үргэлжлүүлнэ гэдгийг мэдэгджээ.

Эх сурвалж: YONHAP

БНСУ-д нутаг нэгтнээ бүлэглэн зодсон 4 залууг баривчилжээ

БНСУ-д ажиллаж амьдардаг хэсэг бүлэг монгол залуучуудын дунд маргаан үүсэж, тэдний дөрөв нь нэгнийгээ ухаангүй болтол нь бүлэглэн зодсон хэрэг энэ сарын 5-ны өдөр гарчээ. Хохирогч 26 настай Г нь одоо болтол ухаан ороогүй байгаа ба  тархиндаа цус харвалт, цус хуралттай Сөүлийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.

Харин уг хэргийг үйлдсэн дөрвөн залуу нь хэргийн газраас зугтсан ч тэднийг олж баривчлан саатуулж, хэргийг шалгаж байгаа гэнэ. Хэргийн газарт байсан гэрчийн ярьснаар Сөүл хотын төвд байрлах Жүнгу гэх дэлгүүрийн урд 10 орчим монгол иргэн согтууруулах ундаа хэрэглэж байхдаа хоорондоо маргалдаж , улмаар хоорондоо зодолдож эхэлсэн байна.

Хохирогч Г-ийн хувьд биеийн байдал нь маш хүнд байгаа ба эхэндээ эмч нар найдваргүй гэж үзэн  ар гэрийнхэн нь зөвшөөрвөл амьсгалын аппаратыг нь салгах талаар ч ярилцаж байсан байна. Г-ийн эмчилгээний зардал маш өндөр гарч байгаа учир ар гэрийнхэн нь болон тус улсад ажиллаж амьдардаг монголчууд Г-ийн эмчилгээний зардалд хандив цуглуулж эхэлжээ.

 

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Samsung” гар утас ариутгагч зөөврийн төхөөрөмж үйлдвэрлэж эхэлжээ 2020-07-08

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.07.09. 2020-07-09

БНСУ-ын дайныг эсэргүүцэгч иргэд жагсаал цуглаан хийжээ 2020-07-09

АНУ Хойд Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээхийг хүсэв 2020-07-09

Сөүл хотын дарга Пак Вон Соныг цагдаа нар хайж байна 2020-07-09

Нутаг нэгтнүүддээ зодуулж эмнэлэгт ухаангүй байсан залуу нас баржээ 2020-07-09

Шуурхай : Соүль хотын дарга "Пак Вон Сүн" сураггүй алга боллоо 2020-07-09

Шуурхай : Сураггүй алга болоод байсан "Соүль" хотын захирагч "Пак Вон Сүн" нас барсан байдалтай олдлоо 2020-07-09

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.07.10. 2020-07-10

Коронавирусын халдвар нэмж илрээгүй 2020-07-10

Тэнгэрт мэндэлсэн онцгой тавилантай охидыг ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, сувилагч нарын алтан гартнууд эх барьжээ 2020-07-10