Энэ жилийн улсын баяр наадамд 387 хүүхэд 1293 морь унаж уралдана
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадам өнөөдөр эхэлж байгаа билээ.
Гэхдээ хур бороо их орж байгаа тул өнөө өглөө уралдуулах ёстой байсан хязаалан насны морьдын уралдааныг түр хугацаагаар хойшлуулаад байна.Мөн эрлийз дунд нас, шүдлэн насны морьдын уралдаан болохоор хөтөлбөр нь батлагдсан юм.
Харин маргааш азарга, их нас, эрлийз дээд насны, морьдыг, 12-нд соёолон, даага, эрлийз бага насны морьдыг уралдуулна.
Сонирхуулахад, энэ жилийн улсын баяр наадамд 387 хүүхэд 1293 морь унаж уралдахаар бүртгүүлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.