Д.Нямхүү: Халдвар нэмж илрээгүй, дахин гурван хүн эдгэрлээ

Д.Нямхүү: Халдвар нэмж илрээгүй, дахин гурван хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  "Өчигдөр вирус судлалын лабораториудад нийт 681 хүнд шинжилгээ хийлээ. Бүгд сөрөг гарсан. Долдугаар сарын 10-ны өдөр Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүн болон ажиглах байранд тусгаарлагдсан 262 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-ээс дахин гурван хүн эдгэрч гаран, дараагийн сувилал руу шилжлээ. Ингээд манай улсад бүртгэгдсэн коронавирусийн батлагдсан 227 тохиолдлын 200 нь эмчлэгдэж, эмнэлгээс гараад байна. Одоо ХӨСҮТ-д 27 хүн эмчлэгдэж байгаагийн 24-ийнх биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.