Х.Мөнхбаатар арслан НЭГИЙН ДАВААНД өвдөг шороодлоо
Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна.
Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нарын таван аваргаар магнайлуулсан хүчит 512 бөх энэ жилийн наадамд зодоглож байна.
Баяр наадмын нэгийн даваанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, улсын арслан Х.Мөнхбаатар залуу бөх Э.Баярбатад өвдөг шороодож, өндөр цолтой бөхчүүдээс хамгийн түрүүнд наадмаа дуусгалаа.
Х.Мөнхбаатар арслангийн хувьд 2007 оны улсын баяр наадамд түрүүлж байсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.