Ноцтой зам тээврийн ослоор хоёр хүний амь нас хохирч, найман хүн түлэгджээ

Ноцтой зам тээврийн ослоор хоёр хүний амь нас хохирч, найман хүн түлэгджээ

Архангай аймгаас Завхан аймаг явах замд өчигдөр /2020.07.15/ ноцтой зам тээврийн осол гарлаа. Ослын улмаас хоёр хүний амь нас хохирч, найман хүн түлэгдсэн байна.

Архангай аймгаас Завхан аймаг явах замыг зам тээврийн ослын улмаас осолд холбогдсон тээврийн хэрэгслүүд шатсанаас шалтгаалан түр хаажээ. Уг осолд таван автомашин, нэг мотоцикл өртсөн байна. Цаанаасаа Завханаас ирж буй хөдөлгөөнийг Архангай Ихтамир суман дээр хаасан байна. Өөрөөр хэлбэл Цагаан давааныхаа наана цаана хаагаад байгаа талаар Архангай аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.

Жолооч та бүхэн анхаарал болгоомжтой оролцоно уу!!!

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.