Баянбүрдийн тойргийн хойш чиглэлийн автомашины хөдөлгөөнийг түр өөрчилнө
"Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн хүрээнд хэрэгжиж буй Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил явагдаж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд Баянбүрдийн тойргийн (улаанаар тэмдэглэсэн) хойш чиглэлийн автомашины хөдөлгөөнийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний 22:00 цагаас 07 дугаар сарын 26-ны 06.00 цаг хүртэл өөрчилж (ногооноор тэмдэглэсэн) байгаа тул жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөндөө оролцохыг уриалж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.