"Улаанбаатар хивс", "Бодь Даатгал" ХК-ийн ханш хамгийн их өсөв
Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 7 дугаар сарын 23-нд I, II, III ангиллын 28 ХК-ийн 36 сая төгрөгийн үнийн дүн бүхий 214.088 хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Улаанбаатар хивс" (UBH+14.71%) болон "Бодь Даатгал" ХК (BODI+6.81%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянтээг" (BTG-14.96%) болон "Шарын гол" ХК (SHG-14.75%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 үнэт цаасыг 402 мянган төгрөгөөр арилжжээ.
"TOP 20" индекс 0.22 хувиар буурч 16379.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,483,944,643,214.91 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.