АНУ Хятадын дөрвөн иргэнийг буруутгажээ
Америкийн виз авахаар мэдүүлэх үедээ өөрийн орны Зэвсэгт хүчинтэй холбоотой байсан тухай мэдээллээ нууж байсан хэмээн АНУ-ын эрх баригчид Хятадын дөрвөн иргэнийг буруутгажээ.
Хууль зүйн яамны мэдээлснээр, дээр дурдсан иргэдийн гурвыг нь баривчилсан байна. Харин Калифорни муж улсын Сан-Франциско хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд нуугдаж буй гэх дөрөв дэх иргэнийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо хайж байгаа аж.
Хятадын дөрвөн иргэн АНУ-д сургалт болон судалгаа шинжилгээний ажил хийх зориулалттай F1, J1 төрлийн визийг 2018, 2019 онуудад мэдүүлж байжээ. Энэ үедээ тэд Хятадын Ардын чөлөөлөх армитай холбоотой тухай мэдээллээ нуусан байна.
Эдгээр иргэнийг Америкийн виз авахдаа луйвар хийсэн хэмээн буруутгаж байгаа аж. Буруутай нь тогтоогдвол хүн бүр 250 мянга ам.доллар хүртэлх хэмжээний торгууль төлж, 10 хүртэлх жилийн хугацаатай шоронд хоригдох аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.