Назарбаевын зээ өөрийгөө түүний хүү гэдгийг зарлалаа

Назарбаевын зээ өөрийгөө түүний хүү гэдгийг зарлалаа
Казахстаны Ерөнхийлөгч асан 79 настай Нурсултан Назарбаевын зээ хүү 29 настай Айсултан олон нийтийн сүлжээгээр өөрийгөө “Назарбаевын зээ биш жинхэнэ хүүхэд нь” гэж зарлалаа.
Айсултан одоо Лондонд хар тамхины эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд нэг өдрийн дотор фейсбук хуудсандаа хэд хэдэн сенсаац мэдээлэл хийсэн байна.
“Би Нурсултан Назарбаевын хүү. Жинхэнэ ээжээ мэдэхгүй. Дарига бол миний ээж биш. Энэ бүхнийг хэлсний дараа миний амь насанд халдах байх гэж би эмээж байна. Эсвэл намайг мэдрэлийн өвчтэй гээд эмнэлэгт бүх насаар минь хорих байх. Намайг өсгөж хүмүүжүүлсэн “аав” Рахат Алиевийг тэд шоронд байхад нь алсан” гэж бичсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.