“Шарилжгүй Улаанбаатар-5” аян УГТЭ дээр үргэлжилж байна

“Шарилжгүй Улаанбаатар-5” аян УГТЭ дээр үргэлжилж байна

Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж буй “ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР-5” аяны хүрээнд Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эзэмшил 10,000 гаруй мкв талбайд ургасан шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэх ажил хийгдлээ.

Уг аяныг УБЗАА 2016 оноос эхлэн 2 үе шаттайгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд нэгдүгээр үе шат 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 30-ний өдрүүдэд, хоёрдугаар үе шат 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд зохион байгуулагддаг юм байна. Энэ нь хөл газрын ургамал дохиураа гүвэхээс өмнө болон бүрэн нахиалсны дараа тус тус хадаж, тайрч авдаг учиртай юм байна.

Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, ялангуяа ЭМБ-ын эзэмшил дэх шарилж, зэрлэг ургамлыг устгах ажил нь ЭМБ-аар үйлчлүүлж буй иргэдийг ургамлын харшлаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн асуудалд нэн чухал, ач тустай ажил бөгөөд аяныг зохион байгуулж байна.

Эх сурвалж: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.