ОХУ хиймэл дагуул эсэргүүцэгч зэвсэг туршсан хэмээн Их Британи, АНУ мэдэгдлээ

ОХУ хиймэл дагуул эсэргүүцэгч зэвсэг туршсан хэмээн Их Британи, АНУ мэдэгдлээ

ОХУ дэлхийн ойролцоох тойрог зам дахь хиймэл дагуулуудыг устгах чадалтай зэвсгийн туршилт хийсэн хэмээн Их Британи, АНУ мэдэгдээд байна. АНУ-ын төрийн департамент Оросын хиймэл дагуулын хөтөлбөр сүүлийн үед  идэвхжиж байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ сансар огторгуйд шинэ төрлийн зэвсэг туршлаа хэмээн ОХУ-ыг буруутгасан мэдэгдлийг Их Британи түрүүлж хийсэн байна.

Тодруулбал, Их Британийн засгийн газар Оросын аюул заналхийллийг дутуу үнэлсэн тухай өгүүлсэн тайлан илтгэлээ танилцуулсан юм. Британийн сансрын удирдах газрыг тэргүүлдэг, Агаарын хүчний дэд маршал Харви Смит өчигдөр хийсэн мэдэгдэлдээ байлдааны зориулалттай аппарат тойрог замд оруулж туршсан нь сансар огторгуйг энх тайвнаар ашиглахын эсрэг үйлдэл боллоо хэмээн онцолсон байна. Тэрээр ОХУ-ын талд хандаж цаашид энэ төрлийн туршилт хийхгүй байхыг уриалсан байна. 

Мөн өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын олон улсын аюулгүй байдал, зэвсэг үл дэлгэрүүлэх асуудал эрхэлсэн туслах Кристофер Форд ОХУ сансар дахь зэвсэглэлд хяналт тавихыг санал болгож зөвхөн АНУ-ын боломжийг хязгаарлахыг чармайж байна хэмээн буруутгасан байна. ОХУ Их Британи, АНУ, Хятад зэрэг дэлхийн 100 гаруй орон сансар огторгуйг эзэмших тухай олон улсын гэрээг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдаг юм. Энэ гэрээний дагуу сансар огторгуйд улс орнууд зөвхөн энхийн зорилготой судалгаа, туршилтууд хийх үүрэг хүлээсэн байдаг юм.

Харин ОХУ байлдааны зориулалттай зэвсэг туршсан нь нотлогдвол сансарт зэвсэглэлээр хөөцөлдөх эхлэл тавигдах эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.