Зуслангийн бүсийн хог хаягдлыг бүрэн хянана

Зуслангийн бүсийн хог хаягдлыг бүрэн хянана

Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсэд 19, 20 дүгээр хорооны суурин өрхүүдээс гадна нийслэл хотын 100 гаруй мянган өрх зундаа зусланд гардаг. Иймд хог хаягдлыг бууруулах, иргэдийн хоггүй цэвэр орчинд аж төрөх нөхцлийг бүрдүүлэх, хог тээвэр үйлчилгээний байгууллагуудын ажлын ачааллыг бууруулах зорилгоор дүүргийн Засаг дарга Х.Болормаа зуслангийн бүсийг бүрэн камержуулах шийдвэр гаргаж, ажил хариуцсан хэлтэс, мэргэжилтнүүдэд холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

Зуслангийн бүсийг бүрэн камержуулснаар айл өрх, амралт зугаалгаар яваа аялагчид ил задгай хог хаяхгүй байх нөхцөл бүрдэж, зөрчлийг илрүүлж, эзэнжүүлж, хариуцлага тооцохоос гадна хүйтэн, халуун, цас, бороо, үер усыг үл ажран үүрийн жингээс үдшийн бүрий хүртэл ажилладаг зам талбайн үйлчлэгчдийн маань ажлын ачаалал бага ч гэсэн буурах юм.

Өмнө нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хог хаягдлын ухаалаг систем”-ийг нэвтрүүлж, хотын төвын хороод болон зарим гэр хороодын хогийн цэгийг бүрэн камержуулан 24 цагаар хянаж байна.

Зуслангийн бүсийн болон нийт иргэддээ хандлагаа өөрчилж, хаа таарсан газраа хог хаяхгүй байхыг уриалж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.