Д.Эрдэнэбат, Н.Золжаргал нарыг шүүх хурал гуравдахь удаагаа хойшиллоо

Д.Эрдэнэбат, Н.Золжаргал нарыг шүүх хурал гуравдахь удаагаа хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн байдаг. 

Шүүгдэгч Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдааныг өнөөдөр (2020.07.27) 10:00 цаг товлон зарласан боловч шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт гурван удаа хойшлуулаад байна.

Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгасан байдаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.