“Ирлээ, явлаа, цэвэр” аянд АНУ-ын Элчин сайд нэгджээ

“Ирлээ, явлаа, цэвэр” аянд АНУ-ын Элчин сайд нэгджээ

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, JICA олон улсын байгууллагатай хамтран энэ сарын 9-нөөс ирэх сарын 28-ний хооронд дотоодын аялагчдад чиглэсэн “Ирлээ, явлаа, цэвэр” аяныг зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг аяны хүрээнд иргэдийг байгаль орчинд ээлтэй хог хаягдалгүй аялахад уриалсан контент бэлтгэж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр түгээх, Улаанбаатар хотоос гарах болон аймгууд руу орох постуудад иргэдэд “Аяллын дүрэм”, байгальд ээлтэй цэвэрхэн аялахыг уриалан хогийн болон халаасны уут тарааж, олон нийтийг байгаль хамгаалах үйлсэд уриалах, оролцоог нь нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээг системтэйгээр зохион байгуулж байгаа билээ.

Үүнээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Алтанбулаг суманд нээлттэй өдөрлөг зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески оролцож, дотооддоо ээлтэй аялахыг уриалжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.