Н.Анхбаяр сонгон шалгаруулалтад тэнцсэн ч одоогоор томилоогүй байна

Н.Анхбаяр сонгон шалгаруулалтад тэнцсэн ч одоогоор томилоогүй байна

Засгийн газрын өнөөдрийн /2020.07.29/ хуралдаанаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Анхбаярыг томилсон тухай мэдээлэл цацагдсан ч хараахан томилгоо хийгдээгүй байна.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Даваасүрэнг ажлын хариуцлага алдсан үндэслэлээр өнгөрсөн дөрөвдүгээр сард чөлөөлсөн. Иймээс тус яам Төрийн албаны зөвлөлд хандан Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах захиалга ирүүлсэн байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт нээлттэй сонгон шалгаруулалт болж, Н.Анхбаяр тэнцжээ. Уг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохоор нэг л хүн материалаа ирүүлсэн нь Н.Анхбаяр байсан бөгөөд бүх нөхцөл шаардлагыг хангасан аж. Хуульд зааснаар Төрийн албаны зөвлөл шалгаруулалтын дүнгээ Засгийн газарт уламжилснаар томилгоо хийгдэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.