УОК шийдвэрийн дагуу эх орондоо ирэх иргэдийн анхааралд
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу эх орондоо ирэх иргэдийн анхааралд:
-Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 000 төгрөг, тусгаарлах байр руу тээвэрлэх тээврийн зардал 10 000 буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 000 төгрөг буюу нийт 630 000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх
-Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу
-Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарахыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдэгдэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.