Москва хотод коронавирусний халдварын тохиолдол 90 хувиар буурчээ

Москва хотод коронавирусний халдварын тохиолдол 90 хувиар буурчээ

ОХУ-ын нийслэл, Москва хотод иргэд шинэ коронавирусээр өвчлөх тохиолдол эрс буурч байна. Тус хотын дарга халдварын оргил үетэй харьцуулахад шинэ халдварын тохиолдлын тоо 90 хувиар буураад байгааг хэлжээ.

Москва хотын дарга Сергей Собянин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үедээ Оросын нийслэл дэх “Ковид-19” халдвар эрс буураад байгааг хэлсэн байна. Тэрээр халдварын оргил үетэй харьцуулахад Москва хотод иргэд “Ковид-19”-ийн халдвараар өвчлөх нь 10 дахин буураад байгааг онцолжээ.

Москва хотод өдөрт 6500 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж байсан үе байгаа бол одоо шинээр халдвар авагсдын тоо 700-аас хэтрэхгүй байна. Өнөөгийн энэхүү нөхцөл байдал цаашид нэг сар үргэлжлэхээр байгааг Сергей Собянин яриандаа дурдсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.