Хакүхо М.Даваажаргал гэмтлийн улмаас энэ удаагийн башёг орхихоор болжээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё өндөрлөхөд гурван өдөр үлдээд байгаа энэ цаг үед Ёкозүна Хакүхо М.Даваажаргал гэмтлийн улмаас энэ удаагийн башёг өнөөдрөөс эхэлж орхихоор болжээ.
Ингэснээр энэ удаагийн башёд зодоглосон хоёр ёкозүна цолтон башёг дуусгаж байна. Тус башёгийн хоёр дахь өдөр М.Ананд тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.
М.Даваажаргалын хувьд өчигдрийн барилдаанд сэкивакэ Митакеүмитай тааран барилдаж өвдөг шороодохдоо баруун өвдгөндөө гэмтэл авсан билээ.
Иймд Монголчуудын гол найдвар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болоод байна. Тэрбээр нэг удаа 11 даваатайгаар Асанояамагийн хамт тэргүүлэгчийн эгнээнд бичигдэж буй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.