Д.Нямхүү: Халдвар нэмж илрээгүй, таван хүн эдгэрлээ

Д.Нямхүү: Халдвар нэмж илрээгүй, таван хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.01/ ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнгөрсөн хоногт 306 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, ажиглах байранд байсан зургаан хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Ачаа, тээврийн 25 жолоочоос халдвар илрээгүй. ХӨСҮТ-өөс таван хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа" гэж ярилаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.