Дональд Трамп: “Tiк Toк”-ийг АНУ-д хориглох зарлигт удахгүй гарын үсэг зурж магадгүй
Америкийн “ Майкрософт” компани Хятадын "Tik Tok" аппликейшнийг эзэмших эрхийг худалдан авах талаар яриа, хэлэлцээг эхлүүлээд байгаа талаар мэдээлэл гарч байна. Энэ үйл явдалтай зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Tiк Toк”-ийг АНУ-д хориглох зарлигт удахгүй гарын үсэг зурж магадгүй гэдгээ илэрхийлжээ.
Цагаан ордноос ирж буй шахалтаас үүдэн Бээжинд төвтэй “ByteDance” компани "Tiк Toк"-ийг "Майкрософт"-д зарахад хүрч болзошгүй талаар шинжээчид хэлсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс "Tiк Toк"-ийг хэрэглэдэг Америкийн иргэдийн хувийн мэдээлэл алдагдах, Хятад улс энэхүү аппликейшнаар дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлж магадгүй гэж ихээхэн болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.
АНУ-д "Tiк Toк"-ийг сар тутам хэрэглэгчдийн тоо 80 саяд хүрээд байгаа юм. Гэхдээ "Майкрософт" компани “ByteDance”-ын хоорондох яриа хэлэлцээ хэр үр дүнтэй байгаа талаар тодорхой мэдээлэл одоогоор алга байна. “ByteDance” компани "Tiк Toк"-ийг 50 тэрбум ам.доллараар үнэлж байгаа мэдээлэл гарчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.