МҮОХ-ны ерөнхийлөгчид олимпийн аварга Н.Түвшинбаяр ганцаараа нэр дэвшлээ
Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч сонгуульд нэр дэвшигчид өчигдөр зарлагдлаа.
МҮОХ-ны хараат бус, бие даасан сонгуулийн комисс хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлав.
Монголын үндэсний олимпын хорооны гишүүдийн ээлжит бус хурал энэ сарын 14-нд зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдана.
МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч:
1. Найдангийн ТҮВШИНБАЯР
МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:
1. Цэвэгмидийн БАТ-ЭНХ
2. Чойжгаваагийн НАРАНБААТАР
3. Жүгдэрийн ОТГОНЦАГААН
4. Галсанжамцын ПҮРЭВ-ОЧИР
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.