Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замын зүүнээс баруун чиглэлийг хаана
"Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн хүрээнд буй цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийгдэж байна.
Энэ ажлын хүрээнд 2020 оны 08 дугаар сарын 05-ны орой 23:00 цагаас 08 дугаар сарын 19 хүртэл Дөлгөөн нуураас Баянбүрдийн тойрог хүртэл /зүүнээс баруун чиглэл/ 0,6 км авто замыг хааж шугам суурилуулалтын ажил явагдах тул уг хугацаанд Нийтийн тээвэр доорх маршрутаар зорчино.
Иймд иргэд, жолооч та бүхэнд цагаа зөв төлөвлөн, дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.