Нийслэлд гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авна
НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн ус хангамжийн Баруун шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих газрыг Улсын тусгай хэрэгцээнд авахаар тогтов.
Дээрх газарт АНУ-ын Мянганы Сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын ус хангамжийг цогцоор сайжруулах төсөл” хэрэгжүүлж буй юм. 2019 оноос эхэлсэн тус төсөл 2024 он хүртэл хэрэгжинэ.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар мөн Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор төслийн газар, Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төсвийн шинжилгээний ажиглалтын талбайн газрыг тусгай хэрэгцээнд авахаар тогтлоо.
Туул-Сонгино Усны нөөцийн цогцолбор төслийг УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор “Монгол Улсын хөгжлийн бодлогын дунд хугацаанд хэрэгжүүлэх “Дэд бүтцийн томоохон төсөл” нэртэйгээр хэрэгжүүлж буй УИХ-аас баталсан Засгийн газрын төсөл юм. Төслийн ажлыг Улаанбаатар хотын төвөөс 25 км-т, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.