Хамгийн залуу аймгийн алдарт уяач цолтой эмэгтэй

Хамгийн залуу аймгийн алдарт уяач цолтой эмэгтэй

Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Э.Ариунзаяа хэмээх уг бүсгүй энэ жил аймгийн алдарт уяач цол хүртжээ.

Өдгөө 24 настай түүний аав Эрдэнэбилэг Монгол Улсын алдарт уяач цолтой бол авга ах нар нь болох У.Гантөмөр, У.Гансүх, Л. Энхбат, Г. Баадай, улсын сайн малчин У.Адьяа, Сүхбаатар аймгийн хамгийн залуу алдарт уяач А.Бумбаяр бүгд аймгийн алдарт уяач. Харин М.Бүрэнбаяр нь сумын алдарт уяач гэсэн.

Мөн өвөө нь Монгол Улсын манлай уяач, ээжийнх нь аав аймгийн алдарт уяач, Монгол Улсын гарамгай мэргэн харваач байсан аж.

Сонирхуулахад, Сэлэнгэ аймгийн харьяат, Монгол Улсын алдарт уяач Д.Хорлоодой, аймгийн алдарт уяач Д.Цэрэндорж нар Монгол Улсдаа үнэлэгдсэн эмэгтэй уяачид байдаг билээ.

Тэднийг залгаж, Э.Ариунзаяа гарч байгаа нь хурдан морь сонирхогчдод сайхан санагдаж буй нь мэдээж.

















ЭХ СУРВАЛЖ http://www.mnb.mn/i/213698

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.