Анхны гэрээт ахлагч бүсгүйчүүд тангараг өргөлөө

Анхны гэрээт ахлагч бүсгүйчүүд тангараг өргөлөө

Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын тогтоолоор “Цэргийн гэрээт алба хаах журам” батлагдсан. Журам батлагдсанаар гэр бүлийн хүнээ даган хилийн салбарт ариун цэврийн зааварлагч, зочид буудлын эрхлэгч, цэргийн гал тогооны дарга, ахлах тогооч зэрэг албан тушаалд ажиллаж байгаа үйлчилгээний ажилчдад гэрээт ахлагч болох боломжийг бүрдүүлж өгсөн юм. Ингэснээр тэдгээр иргэд цэргийн алба хаагчийн адил цалингийн нэмэгдэл, ахуй хангамжаар хангагдах нөхцөл бүрдэж байна.

Дээрх журмын хүрээнд Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар анги 20 гаруй үйлчилгээний ажилчдад сонгон шалгаруулалт явуулж 7 хүн шалгарч, цэргийн тангаргаа өргөлөө. 

Эх сурвалж: ХХЕГ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.