Солонгосын “Залуу Эмч” нар улс орон даяар нэгэн зэрэг ажил хаялт зарлалаа.

Солонгосын “Залуу Эмч” нар улс орон даяар нэгэн зэрэг ажил хаялт зарлалаа.

БНСУ-ын төрийн эрх баригч “Тобүро Минжү” намын зүгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, орон нутагт эмч эрүүл мэндийн ажилтнуудын дутагдлыг арилгах зорилгоор цаашид 10н жилийн хугацаанд жил бүр эмчийн сургуулийн оюутны тоог 400-р нэмэгдүүлж нийт 4,000 эмчийг шинээр бэлтгэн гаргах шийдвэрийг гаргаад байгаа билээ.

Энэхүү бодлогыг анхнаас нь тус улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа эмч нар эсэргүүцэж ирсэн болов ч эрх баригчид эмч нарийн эсэргүүцлийг хүлээн аваагүй юм.

БНСУ-ын “Эмч нарийн холбоо”-ны мэдэгдэлд Солонгос улс эмч нарийн тоогоор “OECD”-ийн дунджаас бага байгаа ч иргэдийн эмчтэй уулзаж эмчилгээ хийлгэж байгаа тоогоор дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд даатгалын үнэлгээ бага тул иргэдэд ирэх эдийн засгийн дарамт ч мөн харьцангуй бага байдаг гэжээ.

Мөн Солонгос улсын эмчийн тоон өсөлтийн хувь 2000 онтой харьцуулахад 2013онд 66.9%-р өссөн бөгөөд энэ нь “OECD”-ийн гишүүн 34 улсыг тэргүүлж буй үзүүлэлт бөгөөд энэхүү үзүүлэлт 2015 онд 72% болж өссөн байна. Гэтэл олон улсын дундаж нь 11.8 – 41.3%-тай байдаг байна.

Эмч болох шинэ элсэгчдийн тоог өсгөх шаардлагагүй өнөөгийн хурдаараа явахад Солонгос улсын хувд 2028он гэхэд 1000 хүн ам тутам дахь ажиллаж буй эмчийн тоогоор “OECD”-ийн дунджийг давах бөгөөд 2040 он гэхэд 1000 хүн ам тутам дахь эмчийн тоо 4 болох үе ирнэ гэж тайлбарлаж байгаа юм.

Тус улсын хувьд энэ мэт ойрын 10н жилд эмчийн тоог зохиомол байдлаар 4,000-р нэмэгдүүлсэн тохиолдолд эсрэгээрээ эрүүл мэндийн зах зээлд эмч нарийн илүүдэл үүсэж эмч нарийн үнэлэмж тэр хэрээр буурах магадлалтай гэдэг нь эмч нарийн байр суурь юм.

Энэхүү эмч нарийн ажил хаялтыг тус улсын “Эмч нарийн холбоо” санаачлан “Резидент эмч нарийн холбоо” үүнийг дэмжин өнөөдөр ийнхүү улс орон даяар нэгэн зэрэг ажил хаялт зарлаж байна. Энэхүү ажил хаялтыг нийт резидент эмч нарийн 70% нь дэмжсэн санал өгсөн бөгөөд өнөөдрийн 07:00 цагаас эхэлсэн 24 цагийн хугацаатай ажил хаялтад нийт 10,000 гариу залуу эмч нар оролцлоо гэж “Резидент эмч нарийн холбоо” мэдээллээ.

Улс орон даяарх залуу эмч нарийн ажил хаялт өнөөдөр буюу 8-р сарын 7-ний өдрийн 07:00 цагаас эхэлсэн бөгөөд Соүль, Кёнги аймаг, Инчон хот гэх мэт хот суурийн газрын эмч нар Соүль хотын төвд байрлах “Ёо-ый-ду”-ын талбайд 14:00 цагт цуглаж эсэргүүцлийн тайван жагсаалыг зохион байгуулсан бол “Тэгү”, “Пусан” гэх мэт томоохон хотуудад мөн нэгэн зэрэг эсэргүүцлийн жагсаал боллоо.

Орчуулан эмхэтгэсэн : Д.Тодням 

Эх сурвалж : www.docdocdoc.co.kr

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол эмэгтэй Солонгос иргэний гарт амь насаа алджээ 2020-08-05

БНАСАУ-тай бараа солилцох боломжийг судалж байна 2020-08-06

Ким Жон Ун хөл хорионд орсон Кесон хотын иргэдэд тусламж үзүүлэхийг үүрэг болголоо 2020-08-06

Фото мэдээ: Солонгос улс Хан мөрөн 2020.08.06. 2020-08-06

Өмнөд Солонгос 10 мянган оношлуур Умардад илгээнэ 2020-08-07

Солонгосын “Залуу Эмч” нар улс орон даяар нэгэн зэрэг ажил хаялт зарлалаа. 2020-08-07

Эл өдөр эе, эвээ ололцох найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах сайн хэмээжээ. 2020-08-08

БНСУ-ын Ерөнхийлөгчийн зургаан зөвлөх албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгджээ 2020-08-08

Хүмүүнлэг сэтгэлгүй Умард Солонгос... 2020-08-08

Узбекстан иргэдийн очсон сауна болон Исламын шашны цуглаанд оролцсон хүмүүсийг хайж байна... 2020-08-08

Гэрээгээр ажиллаж байгаад харласан, ОНГОЦНЫ МӨНГӨӨ аваагүй удсан(3 жилээс дээш) иргэд МӨНГӨӨ ХУРДАН АВААРАЙ. 2020-08-08