Өвөр Монголоос Кидан улсын үеийн олдвор илэрчээ
БНХАУ-ын Шинжлэх ухааны академи, Өвөр Монголын салбар хорооны археологийн хамтарсан багийн археологийн малтлагаар Кидан улсын үед хамаарах олдвор илэрсэн байна.
Өвөр Монголын Зүүн Байрин хошууны нутагт орших хадан хавцлын нүүрэн хэсэгт 47 дүрс бичиг илэрсэн нь ойролцоогоор 1000 гаруй жилийн настай байжээ.
Дээрх бичиг нь Кидан улсын бусад олдвороос олддог нийтлэг дүрс бичгээс өөр байгаа нь судлаачдын анхаарлыг татаж байна.
Кидан буюу Их Ляо улс нь МЭ 916-1125 оны хооронд одоогийн Хятадын умард хэсэг, Монгол болон Алс Дорнодын нутгийг эгнээндээ багтааж байсан гүрэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.