Өнөөдрийн байдлаар дараах авто замууд хэсэгчлэн болон бүрэн хаагдсан байна

Өнөөдрийн байдлаар дараах авто замууд хэсэгчлэн болон бүрэн хаагдсан байна

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар дараах авто замууд хэсэгчлэн болон бүрэн хаагдсан байгаа тул жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан, дураараа биш дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцоорой.

-Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2020.07.27-ны 22:00 цагаас 2020.08.11-ны 08:00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана.

-Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн авто замыг 2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

-Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн_нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замын зүүнээс баруун чиглэлийг 2020.08.05-ны 23.00 цагаас 2020.08.19-ны 06.00 цагийн хоорон бүрэн хааж цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийгдэнэ.

-Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам UBS телевизийн баруун урд уулзвараас дөчдүгээр сургууль хүртэл 2020.08.09-ний 23.00 цагаас 2020.08.23-ны 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж Цэвэр усны шугам суурилуулах ажил хийгдэнэ.

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийтийн албанд томилогдох 220 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв 2020-08-10

“Атлетик 220” багийн Н.Наранболд “Мазаалайнууд”-ын хаалганд найман гоол оруулав 2020-08-10

Эрүүгийн 4 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв 2020-08-10

Өмнөговь аймгаас 230 ээж “Эхийн алдар” одон хүртлээ 2020-08-10

Онцгой байдлын газраас МАСКАА зүүхийг уриаллаа 2020-08-10

Өнөөдрийн байдлаар дараах авто замууд хэсэгчлэн болон бүрэн хаагдсан байна 2020-08-10

Тарваган тахал өвчнөөс хамтдаа сэргийлье! 2020-08-10

Шилдэг бүтээл болон шилдэг бүтээл бүхий хөтөлбөртэй радио, телевизийг шалгаруулав 2020-08-10

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2020-08-10

Уран сайхны гимнастикийн Үндэсний шигшээ баг бүрджээ 2020-08-10

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилтай танилцав 2020-08-10