Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирнэ

Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНЧУ-ын Прага хот руу хийх тусгай үүргийг онгоц өнөөдөр 11:35 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдэж буй тус нислэгээр БНЧУ болон зүүн Европын орнуудаас 250 гаруй иргэн эх орондоо ирнэ. Тусгай үүргийн онгоц 08 дугаар сарын 11-ний өглөө 05:30 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай.

Тус онгоцоор ирсэн иргэдийг “Наранбулаг”, “Майсон”, “Холидей инн”, “Хавана” зочид буудлууд, “Багабаян” энхийн төлөө цогцолбор, “Синдүра-Мед” эмнэлэгт тусгаарлах юм.

“Майсон”, “Холидей инн”, “Хавана” зочид буудлууд болон “Синдүра-Мед” эмнэлэг нь анх удаа тусгаарлах байрны зориулалтаар иргэдийг хүлээн авах гэж байгаа бөгөөд тус бүр 20-30 өрөөтэй, 35-47 хүн хүлээн авах хүчин чадалтай газрууд юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилтай танилцав 2020-08-10

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг ГЭМ БУРУУТАЙ гэж үзлээ 2020-08-10

“Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санал солилцлоо 2020-08-10

О.Одгэрэл зааны хандивын аянд нэгдэхийг уриалж байна 2020-08-10

Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг олгож эхэллээ 2020-08-10

Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирнэ 2020-08-10

“Этик” продакшны “Хэлгүй жим” уран сайхны киноны нээлт энэ сарын 28-нд болно 2020-08-10

Санзай ам орчимд Баавгайн мөр илэрсэн байна 2020-08-10

Шадар сайд Я.Содбаатар Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа 2020-08-10

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т “Хариуцлагатай жолооч” аян хэрэгжиж байна 2020-08-10

БНХАУ-д 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ажлыг шуурхайлна 2020-08-10