Үерийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн дунд манай улсын иргэд бүртгэгдээгүй
БНСУ-д борооны улирал харьцангуй удаан үргэлжилж байгаатай холбоотойгоор наймдугаар сарын 1-нээс нийслэл Сөүл болон зэргэлдээ аймаг, хот, ялангуяа нутгийн өмнөд хэсгээр их хэмжээний үргэлжилсэн бороо орж, үер буусан байна. Үерийн улмаас БНСУ-ын хэмжээнд 31 хүний амь нас эрсдэж, 11 хүн сураггүй болоод байгаа бөгөөд 7000 гаруй хүнийг түр нүүлгэн шилжүүлээд байгаа ажээ. Орон нутагт үер болон хөрсний нуралтаас шалтгаалан олон тосгонд айл өрхийн байшин, хашаа хороо эвдэрч, усанд автсан ба зам гүүр эвдэрч сүйджээ.
Үерийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн дунд манай улсын иргэд бүртгэгдээгүй байна гэж Монгол Улсын Консулын албанаас мэдээллээ.
БНСУ-ын мэргэжлийн байгууллагуудын үзэж буйгаар энэ сарын дунд хүртэл борооны улирал үргэлжлэх төлөвтэй байгаа тул үер усны аюул, эрсдэл нэмэгдэж түүний хэрээр хохиролын хэмжээ өсөх хандлагатайг анхааруулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.