Дональд Трамп “Их 7”-ийн уулзалтад Владимир Путинийг урина

Дональд Трамп “Их 7”-ийн уулзалтад Владимир Путинийг урина

Цагаан ордны тэргүүн Дональд Трамп “Их 7”-ийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг урихаар төлөвлөж байгаагаа хэлсэн байна. Тэрээр “Би уулзалтад Путинийг гарцаагүй урина. Тэр бол чухал нэгэн” гэж ярьжээ.  

Ерөнхийлөгч Трамп “Их-7”-ийн бүтцэд өөрчлөлт оруулж, ОХУ тэргүүтэй хэд хэдэн орныг шинээр элсүүлэх асуудлыг хөндөөд байгаа юм. ОХУ 1997 онд “Их 7”-д нэгдэж байсан ч 2014 оны Украины хямралын улмаас гишүүнчлэлээ алдсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.