Монголын тусламжид баярласан иргэд “WeChat”-аар талархлаа илэрхийлсээр байна

Монголын тусламжид баярласан иргэд “WeChat”-аар талархлаа илэрхийлсээр байна

Монгол Улс Хятадад коронавирусийн халдварын эсрэг тэмцэхэд зориулж 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр болсон билээ. Тэгвэл энэ мэдээлэлд Хятадын ард иргэд ихэд баярлажээ.

“WeСhat”-аар хөвөрч байгаа тэдний сэтгэгдлээс дурдвал “Монгол Улс үнэхээр агуу юм. Хятад иргэний хувьд маш их талархаж байна”, “Чингис хааны гайхамшигт үр ач нар”, “Сайхан сэтгэл нь монгол хүний үндсэн чанар”, “Монгол Улс хүн ам цөөнтэй ч Солонгос, Тайваниас хүчирхэг юм” зэргээр баярлаж талархсан сэтгэгдлүүдээ илэрхийлж байна.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 31452 болж, 638 өвчтөн нас бараад байгаа бол 1540 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ сарын 11-12-нд коронавирусийг судлах асуудлаар дэлхийн чуулга уулзалт зохион байгуулахаар болсон юм.

WeChat-ын сэтгэгдлүүдээс хүргэе:

 

  • Чингис хааны гайхамшигт үр ач нар
  • Сайхан сэтгэл нь Монгол хүний үндсэн чанар
  • Монголын эдийн засаг муу байгаа ч, Хятадын хамгийн хүнд хэцүү үед тусламж үзүүллээ, сэтгэл хөдөллөө
  • Сэтгэл хөдөллөө, эдийн засгийн хүндрэлтэй үед ийм шийдвэр гаргах гэдэг амаргүй шүү дээ. Харьцуул даа, Тайвань яав? Хойд Солонгос яав?
  • Монгол Улс үнэхээр агуу юм. Хятад иргэний хувьд маш их талархаж байна
  • Өвдөж зовсон нэгнийг хүний, өөрийн гэж ялгалгүй тусалж дэмжих нь хүн байх гол утга учрын нэг шүү дээ
  • Хятад мэдээж энэ мөнгөөр дутахгүй, гэхдээ чухал цаг үед гараа сунгах анд нөхдөөр дутна, Монгол Улсыг дэмжиж байна. Мөнгө их, бага нь чухал биш сэтгэл чухал. Монгол гэдэг манай нэг хөгжилтэй хотын хэмжээнд хүрэхгүй ч, сэтгэл нь үнэхээр өөр юм
  • Монгол Улс хэдий хүн ам цөөнтэй ч Солонгос, Тайваниас хүчирхэг юм
  • Энэ вирусээр нэг ч монгол хүн бүү өвдөөсөй (Энэ коммент дээр 500 хүн лайк даржээ)
  • Хойд солонгосчууд яав? Бүгдээрээ унтаад байгаа юм уу?
  • Дэлхийн түүхэнд бүх улс үндэстэн л хөрштэйгөө байлдсан байдаг. Эртний утгагүй өшөө хорслоо мартаад энэ эрин цагт эвтэй найртай ирээдүйгээ харж амьдрах сайхан.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.