Сөүл хотын захиргаанаас тусгаар тогтнолын баярын өдөр ямар нэг цуглаан, хурал чуулган хуралдахыг хатуу хориглосон тогтоол гаргаад байна

Сөүл хотын захиргаанаас тусгаар тогтнолын баярын өдөр ямар нэг цуглаан, хурал чуулган хуралдахыг хатуу хориглосон тогтоол гаргаад байна

Сөүл хотын захиргаанаас Гванбугжол буюу 8 сарын 15-ны тусгаар тогтнолын баярын өдөр ямар нэг цуглаан, хурал чуулган хуралдахыг хатуу хориглосон тогтоол гаргаад байна

Сөүл хотноо 8 сарын 15 өдөр 220 мянга гаруй орчим хүний оролцоотой 26 бүлэг газрын цуглаан болох байсныг хориглов

Хотын захиргаанаас мэдэгдэхдээ "Ойрын үед сүмийн цуглаан болон Намдэмүн захаас корона халдвар авагчдын тоо эрс нэмэгдэж аюулын түвшинд байгаа энэ үед 8 сарын 15 өдөр том хэмжээний хурал цуглаан болох тал дээр ард иргэд ихэд санаа зовниж байна" гэжээ.

Тэр тусмаа сүм цуглаанд явдаг иргэд иймэрхүү том цуглаанд ихээхэн оролцох төлөвтэй байгаа ба өчигдөр гэхэд Сөнбүг дүүрэг Саран жэ-ил сүмийн нэгэн иргэнээс корона вирусын халдвар илэрсэн билээ. Иймд иргэд энэ тал дээр ихэд бухимдалтай байна.

8 сарын 15 өдөр цуглаан зохион байгуулах газруудад цуцлах хүсэлтийг хотын захиргаанаас явуулсан боловч 7 газраас хүсэлтийг цуцалж хэвийн зохион байгуулахыг шаардсан байна. Иймд хотын захиргаа нь Сөүл хотын цагдаагийн албатай хамтарч ажиллан хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна

Хэрэв цуглаан зохион байгуулсан тохиолдолд зохион байгуулагч болон оролцогчдод хатуу арга хэмжээ авна гэсэн байна

Эх сурвалж : https://www.mbn.co.kr/news/society/4247164

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.