Болзошгүй үер усны аюулаас сэрэмжилнэ үү

Болзошгүй үер усны аюулаас сэрэмжилнэ үү

Усархаг борооны улмаас гол, мөрнүүдийн усны түвшин нэмэгдсээр байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Орхон гол, Алтай нуруунаас эхтэй Ховд гол, Увс нуурын савын Хахираа, Чигж, Хэнтий нуруунаас усжих Балж, Улз, Хэрлэн, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс голууд үерийн түвшинг 5-60 см даван үерлэж байна.

Мөн Хэнтий нурууны Онон гол Дадал сум, Хүдэр гол Хүдэр сум, Ерөө гол Шаамар сум Дулаанхаан тосгон, Туул гол Лүн сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-25 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байгаа юм.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр цаашид нутгийн ихэнх хэсгээр бороо орох төлөвтэй байгаа тул дээр дурдсан голууд болон гол, мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон  анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймаг тарваган тахлын идэвхтэй голомттой байна 2020-08-14

Наймдугаар сарын 14 бол Монголын жүдочдын өдөр. 2020-08-14

Саудын Арабаас нутаг буцах хүсэлтэй 6 иргэнийг авчрахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв 2020-08-14

АНУ, Монголын хооронд шууд нислэг үйлдэх боломжтойг онцлов 2020-08-14

Б.Дашдондог дэлхийн шилдэг продюсерийн чансааны 2-т бичигджээ 2020-08-14

Болзошгүй үер усны аюулаас сэрэмжилнэ үү 2020-08-14

“Улаанбаатар гран при-2020” тэмцээний аваргууд тодорлоо 2020-08-14

Япон, Өмнөд Солонгост өвчлөл нэмэгдэж байна. 2020-08-14

Дархан хотын салбар лабораторид нийт 462 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдвар илрээгүй байна. 2020-08-14

КОВИД-19-Н ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ - 36 2020-08-14

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх  “Эрчим хүчний ажиллагсдын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлсэн байна.   2020-08-14