8-р сарын 15нд Солонгосын ард түмэн Японы колониос чөлөөлөгдсөн тэмдэглэлт баярын өдөр...

8-р сарын 15нд Солонгосын ард түмэн Японы колониос чөлөөлөгдсөн тэмдэглэлт баярын өдөр...

Маргааш 2020 оны 8 сарын 15-ний өдөр...

Солонгосчуудын хувьд тэмдэглэлт баярын өдөр. 1945 оны 8 сарын 15 нд Солонгосын ард түмэн Японы колониос чөлөөлөгдсөн өдөр. Эдүгээ 75 жил болжээ. Энэ өдөр бас Өмнөдийнхний хувьд засгийн газраа байгуулж улсаа тунхагласан өдөр. 1948 оны 8 сарын 15- нд Солонгосын хойгийн өмнөд хэсэгт БНСУ гэдэг улс тусгаар тогтнолоо зарласан хэрэг.

Тиймээс энэ өдрийг өмнөд солонгосчууд өөрийн улсаа мэндэлсэн өдөр гэж үздэг. Японы колонид 35 жил болсон солонгосын хойг энэ өдөр тусгаар тогтнолоо эргүүлэн олж авсан нь энэ ард түмний хувьд хамгийн том ололт байлаа. Гэхдээ энэ ололт хямдхан олдсонгүй. 35 жилийн туршид Япончууд колоничилж байхдаа колоничлогч гүрний хийж болох бүхий л үйлдлийг хийж байжээ.

Энэ улсын залуучуудыг Японд аваачиж хүнд хүчир хөдөлмөр албадан хийлгэхээс гадна эмэгтэйчүүдийг нь дайнд явсан цэргүүдийнхээ бэлгийн хэрэгцээг хангахын тулд хүчээр ийш тийш нь цөлдөг байсан, Мөн Солонгос хэлийг орон даяар хориглож бүх шатны сургалтыг Япон хэлээр явуулах зэргээр үнэндээ л бүхий л боломжоороо дарлах хэмжээнд байжээ. Ийм их дарлал мөлжлөгт байсан ард түмэнд энэ эрх чөлөө хямд олдсонгүй.

Дэлхийн 2 дугаар дайн европ талдаа 1945 оны 6 сарын 24-нд бүрэн ялалтаа тунхаглав. Холбоотнууд Гитлерийн Германыг бүрэн буулгаж авсан гэсэн үг. Тиймээс ОХУ 6 сарын 24-нд Ялалтын баярын парадаа хийсэн юм. Бид 5 сарын 9-нд бас нэг ялалтын баяр тэмдэглэдэг дээ. Тэр болохоор ЗХУ өөрийгөө хамгаалах аугаа их эх орны дайндаа ялсны баяр юм. Европ даяар 2 дугаар дайн ийнхүү холбоотнуудын ялалтаар өндөрлөж байвч азид байдал өөр байлаа. 1945 оны 6 сарын 24 нөөс хойш ЗХУ өмнө зүг рүү чөлөөлөх дайн хийлээ. Хятад , өвөр монгол, манжуур, солонгосын хойг гээд л. АНУ мөн адил номхон далайд японтой идэвхтэй байлдаж байлаа. Тиймээс 2 дугаар дайны төгсгөлийг хойд талаас нь ЗХУ, өмнөд талаас нь АНУ хийж байсан гэхэд үнэнээс хол зөрөхгүй байхаа. Япон хүч нь сулравч бууж өгөх яагаа ч үгүй байлаа. 


Дэлхийн 2 дугаар дайны өмнө буюу 1938 оны 11 сард Германд атомын энергийг анх нээжээ. Энэ нь цөмийн эрчим хүчний суурь болсон авч тухайн үед улс орнууд үүгээр томоохон зэвсэг хийчих сонирхол төрж олон ч орон олон эрдэмтдээ энэ салбарт зүтгүүлэх болжээ. Анхны амжилтыг америкчууд гартаа оруулжээ. Тэд атомын бөмбөг бүтээжээ. 1945 оны 7 сарын 16 нд Нью Мексико мужийн нутаг дэвсгэрт туршилтаа хийсний дараа амжилттай болонгуут дараа нь шууд тэр оныхоо 8 сарын 6,10-нд японы Хирошима Нагасаки хотууд дээр атомын бөмбөг хаяснаар дэлхийн 2 дугаар дайны шувтарга болсон гэж хэлж болно. Үүний улмаас япон дайнд ялагдсанаа хүлээн зөвшөөрч албан ёсоор дэлхийн 2 дугаар дайн дуусч олон оронд энх тайван амьдрал эхэлсэн гэж болно.

Тиймээс энэ өдөр бол Солонгосчуудын хувьд маш чухал өдөр бөгөөд Төр засгийнхаа хэмжээнд Сөүлд мөн бусад орон нутагт тус бүртээ жагсаал цуглаан хийж тэмдэглэдэг баяр юм. Энэ жилийн хувьд энэ баярыг өргөн хүрээнд тэмдэглэх боломжгүй байгааг бүгд мэдэж байгаа байх. Гэвч зарим нэг консерватив үзэлт хөдөлгөөнүүдээс Сөүлийн Гуанхуамүүний өргөн чөлөөнд жагсаал цуглаан хийхээ мэдэгдээд байгаа авч Сөүл хотын зүгээс зөвшөөрөл өгөхгүй байгаа ажээ. Цар тахлын ийм үе олон нийтийн том жагсаал цуглаан явуулах зөвшөөрөл олгохгүй гэсэн байр суурьтай байгаа юм байна.

Гэвч хөдөлгөөний талын ялангуяа Бүх Солонгосын Христийн Шашин Шүтэгчдийн Ерөнхий Холбооны захирал Жон Гуан Хүн гэдэг нөхөр бид жагсаалаа хийнэ. Үндсэн Хуулийн 21 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу бид жагсаалаа хийнэ. Тэр корона чинь гаднах агаарт тардаггүй. Битүүмжлэгдсэн орчинд л тардаг гэх мэтээр зөрүүдлэж байгаа сурагтай.

За тэгээд БНСУ-ын Японы дарлалаас чөлөөлөгдсөн баярын 75-н жилийн ой ямархуу адал явдалтай өнгөрөхийг харах л үлдлээ.

Ямартай ч баярын мэнд хүргэе.

Эх сурвалж : Otgonbayar Suren 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.