Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр Ж.Энхбаярыг томилжээ

Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр Ж.Энхбаярыг томилжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр томилогджээ. Учир нь, Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Б.Энх-Амгалан ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогджээ. Тиймээс түүний оронд УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр ажиллахаар болсон байна. Тэрбээр 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.