Монгол Улсын 110 иргэдээ Замын-Үүд боомтоор БНХАУ-аас татан авч байна
УОК-ын шийдвэрээр 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын 110 иргэдээ Замын-Үүд боомтоор БНХАУ-аас татан авч байна.
Хилийн нэвтрэх цэг дээр татан авалтыг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас халдвар хамгааллын дэглэмийн дагуу зохион байгуулж, эрүүл мэндийн асуумж, тандалт хийн хариу арга хэмжээг хэрэгжүүлсэн. Эх орондоо ирсэн иргэдийг Говьсүмбэр, Сайншанд, Замын-Үүд суманд тус тус тусгаарлана.
Эх сурвалж: Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын алба
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.