Жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томилов

Жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томилов

Засгийн газрын энэ сарын 12-ны хуралдаанаар шинээр байгуулсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томиллоо. 

Тэрбээр 2018 оноос хойш ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. Ингэхдээ Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрүүд болон ЖДҮДС-гийн шинэчилсэн найруулгаар баталсан, зээл олгох шинэ журмыг боловсруулахад гардаж ажилласан байна.

Жижиг дунд үйлдвэрийн газар нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-т тусгагдсан “Бичил, жижиг, дунд бизнес эрхлэх өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхарга бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх зорилготой юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 15 024 288 болжээ 2020-08-19

Монгол Улсын заан М.Бадарчид “Toyota land cruiser 200” маркын автомашин бэлэглэлээ 2020-08-19

Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав 2020-08-19

Шүүхээс Д.Дамба-Очирыг ГЭМ БУРУУТАЙ гэж үзлээ 2020-08-19

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо 2020-08-19

Жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томилов 2020-08-19

Монголын мэдээлэл, худалдааг дэмжих Европын төв байгуулагдлаа 2020-08-19

Нийгмийн даатгалын сангийн орлого 12.9 хувиар буурчээ 2020-08-19

Г.Занданшатар: Үндсэн хуулийн 6.2 заалтаар гадныханд газар нутгаа зарах гэж байна гэх мэдээлэл үндэслэлгүй 2020-08-19

Таван том банканд Нийгмийн даатгалын 899.7 тэрбум төгрөг байршиж байна 2020-08-19

Цахим төлбөрийн QRBARIMT ашигласнаар И-БАРИМТЫГ бүгд олгодог болно 2020-08-19