Дүүрэг бүрт бүх нийтийн дасгал хөдөлгөөн өрнүүлнэ

Дүүрэг бүрт бүх нийтийн дасгал хөдөлгөөн өрнүүлнэ

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд болон холбогдох албаныхан өнөөдөр өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж буй бүх нийтийн биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг дэмжиж оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Ковид-19” цар тахлын энэ үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжоор хангах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дүүрэг бүрийн нийтийн эзэмшлийн талбайг ашиглах уриалгыг гаргасан. Нийслэлийн зүгээс Биеийн тамир, спортын газартай хамтарч ажиллахаар болсон. Түүнчлэн төрийн бус байгууллага, клуб, иргэдийн оролцоо ч үүнд чухал.

Иргэд зөвхөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглах бус дүүрэг бүрдээ нийтийн эзэмшлийн талбайдаа идэвхтэй хөдөлгөөн хийх нөхцөл боломжийг нь бүрдүүлж ажиллана. Бүх нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэхийн төлөө уриалж байна” гэв.

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сүүлийн гурван өдөр дараалан 1800-аас дээш машин нүүрс экспортолжээ 2020-08-20

Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр өөрчлөлт орно 2020-08-20

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 15 281 986 болжээ 2020-08-20

Эмээлтийн товчоогоор 9 тарвага нэвтрүүлэх гэсэн зөрчлийг илрүүлжээ 2020-08-20

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллав 2020-08-20

Дүүрэг бүрт бүх нийтийн дасгал хөдөлгөөн өрнүүлнэ 2020-08-20

Тусгай зөвшөөрөлтэй талбайн гаднаас олборлосон 230 грамм алтыг хураав 2020-08-20

Шүүх шинжилгээний шинжээч эмч болон ажилтнуудыг шагнав 2020-08-20

Байнгын хорооны гишүүдэд боловсролын салбарын бодлого, төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө 2020-08-20

ЕБС-ийн сурагчид дөрвөөс илүү цаг хичээллэхгүй 2020-08-20

БОАЖ-ын сайд Хэнтий аймгийн ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаатай танилцав 2020-08-20